БНСУ-ын зохиолч утга зохиолын шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

БНСУ-ын зохиолч утга зохиолын шагнал хүртлээ

Өмнөд Солонгосын зохиолч Шин Кюн-сук Азийн утга зохиолын шагнал хүртсэн анхны эмэгтэй болжээ. Түүний “Ээжийгээ  хайрлаарай” зохиолд Сөүлийн галт тэрэгний буудалд алга болсон ээжийгээ хайж буй нэгэн гэр бүлийн тухай өгүүлдэг гэнэ. Зохиолч бүсгүй номынхоо талаар “Ээжийгээ хайж буй эрлээр би орчин үеийн хурдан хэмнэлт нийгэмд бид юуг гээж буйг харуулахыг хичээсэн” хэмээн ярьжээ. Азийн утга зохиолын шагнал хүртсэн уг зохиолыг англи хэлнээ хөрвүүлэх юм байна. Шин Кюн-сук “Эх хэл дээрээ бичсэн зохиол маань ийм нэр хүндтэй шагнал хүртсэнд  би их баяртай байна” хэмээн ярьжээ. Азийн утга зохиолын шагналыг анх 2007 онд Хятадын зохиолч Зянь Рун “Чонон сүлд” зохиолоор хүртэж байсан юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж