Дамаскад дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Дамаскад дэлбэрэлт болжээ

Сирийн нийслэл Дамаск хотод өчигдөр дэлбэрэлт болсны улмаас 27 хүн газар дээрээ нас барж, 97 хүн гэмтэж бэртсэн байна. Тус улсын САНА мэдээллийн агентлагийн мэдээлснээр хотын хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт тэсрэх бөмбөг тавьсан хоёр машин дэлбэрсэн аж. Гэрчүүдийн мэдээлж буйгаар тэсрэх бөмбөгтэй нэг машин нь Эрүүгийн мөрдөн байцаах газрын ойролцоо дэлбэрч нөгөө нь Тахрирын талбайд байдаг Нисэх хүчний тагнуулын газрын төв байрны гадна дэлбэрчээ. Сирийн телевизээр уг дэлбэрэлтийг террорист этгээдүүдийн санаатай үйлдэл гэж мэдээлсэн байна. Сөрөг хүчнийхэн уг халдлагад цэргүүдийг буруутгаж байгаа аж. Ойролцоо болсон хоёр дэлбэрэлт өнгөрсөн арванхоёрдугаар сард мөн л Тагнуулын төв байрны ойролцоо гарсан дэлбэрэлттэй төстэй байсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж