УИХ-ын дарга орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга орон нутагт ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт томилолтоор ажиллахаар мордлоо.

Тэрбээр томилолтын хугацаанд хоёр аймгийн төв болон зарим сумдад ажиллаж орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, мал төллөлт, хаваржилт, цаг үеийн ажлын явц байдалтай газар дээр нь танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан санал хүсэлтийг нь сонсож, УИХ-ын намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар мэдээлж танилцуулна. Мөн казах түмний амьдрал ахуйтай танилцаж, Наурыз баярын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох юм.

УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Н.Номтойбаяр, УИХ-ын даргын зөвлөх Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, зарим яам, агентлагийн удирдах ажилтнууд, төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид  дагалдан ажиллаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж