Каддафийн тагнуулын даргыг Ливид шилжүүлэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Каддафийн тагнуулын даргыг Ливид шилжүүлэхийг шаардав

Ливийн хууль сахиулагчид хурандаа Муаммар Каддафийн Тагнуулын газрын дарга асан Абдулла аль-Сенуссиг тус улсын талд шилжүүлэн өгөхийг Мавританаас шаарджээ. Триполын эрх баригчид дарангуйлагч Каддафийн шадар туслахыг Ливийн шүүхэд шүүхийг хүсч байгаа аж. Хүн төрөлхтний эсрэг өдүүлсэн аллага хүчирхийллийн гэмт хэрэгт Абдулла аль-Сенуссиг Олон улсын шүүх мөн ял тулгасан юм. Ливийн Тагнуулын газрын дарга асан Абдулла аль-Сенуссиг 1989 онд онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан хэрэгт буруутгаж, Францын тал мөн тус улсын талд шилжүүлж өгөхийг шаардаж байгаа юм байна. Мавританы хууль сахиулагчид түүнийг шилжүүлэх шаардлагыг хэлэлцэж үзэхийн өмнө мөрдөн байцаалт явуулах аж. Абдулла аль-Сенуссиг хуурамч пасспортоор Мороккогоос Мавританы хилээр нэвтрэх гэж байхад нь нисэх онгоцны буудалд баривчлан саатуулсан байна. Түүнийг Мавританы Тагнуулын газарт байцааж буй гэдгээс өөр мэдээлэл байхгүй аж. Өдгөө 63 настай Абдулла аль-Сенусси хурандаа Муаммар Каддафийн дэглэм нуран унахад Ливиэс дүрвэн гарсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж