Гэри Барлоу “X Factor”-ыг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Гэри Барлоу “X Factor”-ыг шүүнэ

“Take That” хамтлагийн дуучин Гэри Барлоу “X Factor” шоуг хоёр дахь удаагаа шүүх сурагтай.  Өдгөө 41 настай дуучин “ITV” телевизийн босст  дахин хамтарч ажиллахаас татгалзахгүй гэдгээ хэлсэн гэнэ. “X Factor” шоуг хөтлөхөөс гадна Гэри Барлоу Их Британийн Хатан хаан II Элизабетийн угсаа залгамжилсны 60 жилийн ойн концертыг найруулагчаар ажиллах юм байна. Жилийн турш зохиогдох энэ арга хэмжээний хөтөлбөрийн дагуу тэрбээр өнгөрсөн сард хунтайж Харритай хамт Ямайкт айлчилжээ.  “X Factor” шоунд энэ жил хуучин шүүгчдээс Льюс Волш, Тулиса нар иргэн ирэх гэнэ. Харин дуучин Келли Роуланд тэдэнтэй нэгдэх эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүний оронд Их Британийн дуучин Эстелле шүүгч болж магадгүй гэсэн яриа гарчээ. “X Factor”-ын хуучин шүүгчдээс Шерил Коулыг шоунд эргэн ирнэ гэж олон хүн таамаглаж байсан боловч тэрбээр татгалзсан хариу өгсөн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж