Б.Батцэцэгийн нэрэмжит тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.03.18-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэгийн нэрэмжит тэмцээн болов

Налайх дүүргийн Засаг дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Буяндэлгэрийн санаачилгаар “Сингапур-2010” залуучуудын анхдугаар олимпийн аварга, ОУХМ Б.Батцэцэгийн нэрэмжит өсвөрийн аварга шалгаруулах олон хотын тэмцээн гуравдугаар сарын 14, 15-нд боллоо. Налайх дүүргийн Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн спорт танхимд болсон тус тэмцээнд Орхон, Өвөрхангай, Төв аймаг, Дорноговь аймгийн Айраг, Замын-Үүд сум, Улаанбаатар хотын бүх дүүрэг гээд 25 спорт хороо, нийгэмлэг, клубын 349 тамирчин өсвөрийн бөхчүүдийн 19 жингийн ангилалд өрсөлдсөн байна. Улмаар багийн дүнгээр Ц.Энхбаяр Биеийн тамир, спортын дунд сургуулийн баг 72 оноогоор түрүүлж, Х.Баасанжав дасгалжуулагчтай СХД 72 оноогоор, Ю.Батсайхан дасгалжуулагчтай БЗД-ийн баг 51 оноогоор удаахь байрт шалгарчээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж