Шинээр
батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон онцлог
зохицуулалтуудын нэг нь гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий
иргэдийнхээ сонгуульд оролцох боломжийг хангаж өгсөн явдал юм. Тухайлбал, Монгол
Улсын дипломат төлөөлөгчийн
газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэнсонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй юм. Монгол
Улсын дипломат төлөөлөгчийн
газрын хаяг байршилтай энд дарж танилцана уу.

Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад
улсад байгаа улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохдоо дараах журмыг баримталана. Үүнд:
улсад байгаа улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохдоо дараах журмыг баримталана. Үүнд:
- Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд
оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцох;
- Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө
саналаа өгөх;
- Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг
санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн
Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн
газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний
саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал
эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран
баталж, мөрдүүлэхээр хуульчлаад байна. Иймд уг журмын төсөлд гадаад улсад байгаа Монгол
Улсын сонгуулийн эрх бүхий иргэн Та саналаа ирүүлэх боломжтойг мэдэгдье.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо