Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 1-3 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn