
Усны хангалттай нөөц дэлхий даяар 10-15 жилийн туршид хүрэлцэх хэмжээтэй байгаа талаар ОХУ-ын ШУА-ны Усны Хүрээлэнгийн захирал Виктор Данилов-Данильян мэдэгдсэн талаар РИА Новости бичлээ. Тэр тусмаа Европ тивийн хэсэгт усны нөөц 2030 он гэхэд хомсдох аж. Түүний хэлж байгаагаар одоо хэрэглэж байгаа усны 70 хүртэл хувийг газар тариалангийн усалгаанд хэрэглэж байгаа юм. Хүнсний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор усыг газар тариаланд их хэмжээгээр хэрэглэж байна. Харин хөдөө аж ахуйд зарцуулах ус ойрын ирээдүйд ховор болно гэж тэрээр НҮБ-ын илтгэлд бичсэн байна.
Хамгийн гол нь усны хэмжээнээс гадна усны чанар хэтдээ хамгийн их санаа зовоох асуудал болох юм. Одоо зарим орны хэрэглэж байгаа ундны ус маш муу чанартай байгаа бөгөөд ирээдүйд хэрэглэх боломжгүй хүртэл муудаж болохоор байгаа гэнэ. Хэтдээ усыг цэвэршүүлэн, ундны ус болгоход маш их мөнгө шаардлагатай болох юм.
Н.ТУНГАЛАГ