Хятадын хойд нутгаар өтгөн манан буусны улмаас тус улсын өнөөдрийн нислэгүүд хойшлогдсон талаар ИТАР-ТАСС мэдээлэв.
Бээжингийн Шоуду нисэх буудал 199 нислэгээ хойшлуулсан бөгөөд хотын тээврийн асуудал хүндрэлтэй болоод байгаа юм. Түүнчлэн Хэбэй болон Хэнань мужийн хотуудын зарим нисэх буудлууд олон арван нислэгээ хойшлуулсан байна.
Албан мэдээгээр Бээжин хотод буусан манан аюултай үзэгдэл болохоор байгаа гэнэ. Учир нь авто замын хөдөлгөөн удааширч, хотын агаарын бохирдол нэмэгдэж байна. Тогтоосон хэмжээнээс хэд дахин илүү хэмжээгээр хотын агаар бохирдох төлөвтэй гэнэ. Цаг агаарын мэдээгээр манан дахиад хагас өдөр үргэлжлэх аж.
Н.ТУНГАЛАГ