Ажлын хэсэг байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг байгуулагдлаа

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын санд үндэслэн үйлдэж, түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх зэрэг ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахаар заажээ.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо хамтран батална гэж заасны дагуу тус Хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баатарсайхан нараар ахлуулсан хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж ажлаа эхлээд байна.

Уг Ажлын хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах журам”-ын төслийг боловсруулж 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор Хорооны хуралдаанд танилцуулахыг даалгажээ.

2012.01.30
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж