“Хунт нуур”-ыг хүүхдүүдэд зориулан бичжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

“Хунт нуур”-ыг хүүхдүүдэд зориулан бичжээ

Москва хотын Их Театрт бямба гаригт П.И. Чаяковскийн домогт “Хунт нуур” бүжгэн жүжгийг зургаан жилийн дараа тавьсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Энэ түүхэн театрт домогт бүжгэн жүжгийг 135 жилийн өмнө анх дэглэн тавьж байжээ. “Хунт нуур” нь магадгүй Оросын хамгийн нэр хүндтэй бүжгэн жүжиг бөгөөд үзэгчид байнга бахдан хүлээн авдаг гэж Их Театрын захирал Анатолий Иксанов хэлжээ.

П.И.Чаяковский анх бүжгэн жүжгийн хөгжим бичих туршилт болгон, “Хунт нуур”-ын хөгжмийг бичсэн ажээ. Нэрт хөгжмийн зохиолч хүүхдийн нэг үзэгдэлтэй бүжгэн жүжгийг өөрийн үеэл нарт зориулан бичиж, гэртээ тоглуулахаар бэлдэж байсан юм. Харин хэдэн жилийн дараа Эзэн хааны театраас захиалга ирж, “Хунт нуур” бүжгэн жүжгийн хөгжмийг Чаяковский бичсэн байна. Тайзны найруулагчаар Вацлав Рейзингер ажиллажээ.

Хөгжмийн зхоиолчийг насан өөд болсны дараа дүү Модест нь 1895 онд Санкт-Петербургийн Мариинскийн театрт “Хунт нуур” бүжгийн жүжигт зориулан шинэ аялгуу бичиж өгсөн байна. Энэ шинэ хөгжим нь дэлхийн урлагт сонгодгоор тооцогдон, одоог хүртэл шилдэг бүжгэн жүжгийн нэгэнд орж байгаа юм.

Н.ТУНГАЛАГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж