Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд ашиглах бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад уг системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, технологийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Мэдээллийн технологийн төвийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэд байгуулж, үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа билээ.
Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус төвийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах дүрмийг баталлаа.
Мэдээллийн технологийн төв нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан дүрмийг мөрдлөг болгон ажиллахаас гадна Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм. Тухайлбал,
- Сонгуулийн автоматжуулсан системийг тухайн сонгуульд ашиглах техник, технологийн шийдлийг Сонгуулийн ерөнхий хорооны захиалгын дагуу боловсруулж,уг системийг ашиглах техник-зохион байгуулалт, арга зүй, технологийн нэгдсэн удирдлага, хэвийн үйл ажиллагааг хариуцах;
- Сонгуулийн тойрог /нутаг дэвсгэр/-ийн хорооны мэдээллийн технологийн баг, мэдээллийн технологийн даамлын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах;
- Сонгуулийн автоматжуулсан систем мэдээллийн бусад системтэй харилцан ажиллах асуудлыг шийдвэрлэх;
- Сонгуулийн автоматжуулсан системд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, бусад хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу эзэмших, ашиглах, бүрэн эрхийнхээ хүрээнд захиран зарцуулах;
- Сонгуулийн автоматжуулсан систем дэх мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан хангах;
- Дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл байгуулах;
- Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах мэргэжлийн хүнийг сонгон сургалт явуулж ашиглах эрхийн гэрчилгээ олгох;
- Бүрэн эрхийнхээ хүрээнд техник, технологи, зохион байгуулалт, арга зүйн шинжтэй заавар батлах;
- Дүрэм болон хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
Тогтоолтой ЭНД дарж танилцана уу.
2012.01.26