Сонгуулийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулав

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын 2012 оны сонгуулиар сонгогчийн бүртгэл хөтлөх болон санал авах, санал тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах, ажиллагааг автоматжуулах зорилгоор цахим мэдээллийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, программ хангамж нэвтрүүлж ажиллахаар боллоо. Дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн санал авах, тоолох, сонгуулийн дүнг нэгтгэн хадгалах, дамжуулах, баримтжуулах ажиллагааг нэг зэрэг гүйцэтгэх техникийн боломж бүхий сонгуулийн зориулалттай, АНУ-ын “Dominion voting systems”компанид үйлдвэрлэсэн Image Cast загварын төхөөрөмжийг авч ашиглахаар гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

2012.01.09
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж