“Нис Нис”-ийн тасалбар 16 мянган төгрөг

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

“Нис Нис”-ийн тасалбар 16 мянган төгрөг

“Амьд” хөгжим сонирхогчдын зүрхний лугшилтыг түргэтгэхээр “Нис нис” фестиваль уламжлал ёсоор дөрөвүгээр сарын 9-нд “UB palace”-ын “Royal” танхимд болох нь. Нисванис хамтлагийн 16 насны төрсөн өдрийг тэмдэглэхээр энэ жил фестивалийг “Anima mundi” энтертайнмент зохион байгуулж, мэдээллийн ивээн тэтгэгчээр  “C1”, “TV9”, “TV8”, “NTV”,FM 102.5 ажиллаж байна. Энэ үеэр “Нисванис”, “Алтан ураг”, “Булсара”, “Метроном”, “Joker’s wild”, “Prophets”, “Vatame”, “North ducks”, “Зүгээр л”, “Моханик” хамтлаг, дуучин Солонго нар оролцон, уран бүтээлээ сонирхуулах юм.

Тасалбар энэ сарын 26-наас худалдаанд гарах бөгөөд 16 мянга, 30 мянган төгрөгийн үнэтэй хоёр төрлийн тасалбар байгаа гэнэ. 30 мянган төгрөгний тасалбарт Нисванис хамтлагийн болон “Nis Nis”-ийн  футболк, зүүлт, зураг, гитарын цохиур, спорт цүнх дагалдах ажээ.

Сонирхуулахад, фестивалийн үеэр Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалангийн “Үргэлжлэл бий” номыг худалдаж авах боломжтой гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж