Бууз, баншны дөрвөн цехийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Бууз, баншны дөрвөн цехийг хаажээ

МХЕГ-ын 2012 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу улсын
хэмжээнд бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн үйлдвэрийн
байр, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ.

Шалгалтыг аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар мал
эмнэлэг, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид хамтран
гүйцэтгэж, 14 аймаг, есөн дүүрэгт бууз, баншны үйлдвэрлэл эрхэлдэг 87 аж
ахуйн нэгжийг хамруулсан байна. Шалтгалтаар нийтдээ 826 зөрчил
илэрснээс 12 хуулийн этгээдэд 1.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, бууз
баншны дөрвөн цехийн үйл ажиллагааг зогсоосон  аж.

Түүнээс цехүүд угаалга, цэвэрлэгээ, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан
сэргийлэх халдваргүйжүүлэлт хийх журам, хуваарь байхгүй, мах, өөхөндөө
мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээтэй авдаг боловч бүртгэл
хөтөлдөггүй  зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж