Сонгуулийн ерөнхий хороо | News.MN

Сонгуулийн ерөнхий хороо

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Сонгуулийн ерөнхий хороо

Товч түүх

Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээгээр эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага юм. Хороо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана. Анх Улсын Бага Хурлын 1992 оны 04 дvгээр сарын 10-ны єдрийн 18 дугаар тогтоолоор тус Хороог 15 гишvvнтэй байгуулсан байна. Сонгуулийн ерєнхий хороог Монгол Улсын Их Хурлаас дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр 6 жилийн хугацаагаар томилон ажиллуулдаг. Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31, 33 дугаар тогтоолоор тус Хороог 9 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24, 5 дугаар сарын 29-ний өдрийн 49, 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17, 18, 17-ны өдрийн 19, 20 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт оруулсан. Хорооны дарга, нарийн бичгийн даргыг орон тоогоор ажиллуулж, Ажлын албатай ажиллахаар зохион байгуулан ажиллаж байна.

Чиг үүрэг

Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Ард нийтийн санал асуулгыг улсын хэмжээгээр эрхлэн зохион байгуулах чиг үүрэгтэй, үйл ажиллагаагаа бие дааж, хамтын удирдлагын зарчмаар явуулдаг байнгын ажиллагаатай төрийн байгууллага юм. Хороо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлыг хангахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана. Анх Улсын Бага Хурлын 1992 оны 04 дvгээр сарын 10-ны єдрийн 18 дугаар тогтоолоор тус Хороог 15 гишvvнтэй байгуулсан байна. Сонгуулийн ерєнхий хороог Монгол Улсын Их Хурлаас дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэйгээр 6 жилийн хугацаагаар томилон ажиллуулдаг. Улсын Их Хурлын 2006 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 31, 33 дугаар тогтоолоор тус Хороог 9 гишүүнтэйгээр шинэчлэн байгуулсан. Хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24, 5 дугаар сарын 29-ний өдрийн 49, 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17, 18, 17-ны өдрийн 19, 20 дугаар тогтоолоор тус тус өөрчлөлт оруулсан.  Хорооны дарга, нарийн бичгийн даргыг орон тоогоор ажиллуулж, Ажлын албатай ажиллахаар зохион байгуулан ажиллаж байна. Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно.

“Тєрийн албаны тухай” хуульд зааснаар Хорооны дарга, нарийн бичгийн дарга, тєрийн тусгай албан тушаалын, Хорооны Ажлын албаны ажилтнууд тєрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарч ажилладаг бєгєєд "Төрийн албаны тухай", “Намын гишvvнээс тvдгэлзвэл зохих албан тушаалын тухай” хуулийн дагуу тэд дээрх албан тушаалд байх хугацаандаа намын гишvvнээс тvдгэлздэг.

Сонгуулийн ерєнхий хороо анх байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 5 удаа, Ерєнхийлєгчийн сонгуулийг 4 удаа эрхлэн зохион байгуулж, дvнг нэгтгэн Улсын Их Хуралд тайлагнаж, Орон нутгийн Хурлын 4 удаагийн сонгуулийг бэлтгэн явуулахад мэргэжил, арга зvйн туслалцаа vзvvлж, нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан байна.

УИХ-аас 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдлыг хуульчлан тогтоож тус хороо сонгууль бэлтгэн явуулах талаар ямар бүрэн эрх эдлэхийг зааж өгсөн. Хорооны Ажлын алба нь захиргааны тасаг, бодлого зохицуулалтын тасаг, сургалт, судалгааны тасаг гэсэн бүтцэд хуваагдан сонгуулийн зохион байгуулалт, орон нутаг; хууль тогтоомж, хяналт шалгалт; мэдээлэл сурталчилгаа, судалгаа сургалт; гадаад харилцаа, дотоод ажлын зохион байгуулалт хариуцсан ажилтан; даргын туслах, бичиг хэрэг, архивын эрхлэгч гэсэн ажилтнуудтай ажиллаж тус бүрийн ажлын чиг үүргийг гүйцэтгэж байна. 

Бүтэц тогтолцоо

Бүрэлдэхүүн

Дарга: Н.Лувсанжав
Нарийн бичгийн дарга: Ч.Содномцэрэн
Гишүүн: П.Бямбацэрэн
    М.Мэндбилэг
    Ш.Солонго
    Х.Пүрэвсүрэн
    Д.Сандаг-Очир
    Б.Алтанжаргал
    Д.Эрдэнэчулуун

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-03-17 183.177.98.26

Увс аймгийн иргэдэд 100,0 мянган төгрөг тарааж УИХ-ын гишүүн болсон Чожилсүрэн Малчин суманд 2014-09-15 нд болсон сумын нэг тойргийн нөхөн сонгуульд мөн л мөнгө хаяж /нэг багт/ иргэдийг мөнгөөр худалдан авч болдогийг дахин яруу тодоор харууллаа.Тэр нь МАН-аас сонгогдсон нэг нөхөр архидан согтуурч 4 нөхдийн хамтаар өндөр хадан хясаан луу нисэж гнайхамшиг үзүүлэн иргэний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсаны улмаас шүүхээр таслан шийдвэрлэгдсэн нөхрийн тойрогт намаасаа хүн гаргах гэж мөнгөн туслалцаа үзүүлсэнийг нь доод гшатны атманууд нь иргэдийг худалдан авах,архидуулах сайхан боломжийг тавьж өгсөн.Иргэдийн ядуу тарчиг амьдрал дээр нэг өдөр тоглоод саналаа авч агуа их ялалт байгуулан,үлдсэн мөнгөөрөө нам хотлоороо 2 өдөр архидан найрлав. Чойжилсүрэн гэж мөнгөний машин засрахгүй, та нар дийлэхгүй,монголын хууль хэрэгжихгүй.

Avatar

ЗҮАЧИН 2012-03-17 122.201.18.133

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛЖ БӨХСӨӨ САЙН УХУУЛСАН, УХСАН АЖИЛ ХИЙЖ ХООСОН ХУДАЛ ЯРЬЖ ТӨРД ГАРАХААР ЗҮТГЭХ БОЛОМЖ ОЛГОСОН С.БАЯР,М. ЭНХБОЛД ХҮРЭЛСҮХ, СОДБААТАР БАТБОЛД НАРТ БАЯР ХҮРГЭЭРЭЙ. ЯВЦАДАА БАРИАРАА БҮХДИЙГ НЬ

Avatar

naraa 2012-03-17 122.201.18.152

HAM, НӨХӨР СОЛЬЖ ЯВАА Л.АМГАЛАН ДАРГА Л.Амгалан ажлын гараагаа Хэнтий аймгийн Мөрөн сумын ерөнхий зоотехникчээр эхэлсэн. Тэрбээр Дундговь аймгийн тевд Лувсанжамцын том охин болон мэндэлсэн. Анхны гэр бүлийн хүн болох Хишигдэлгэртэйгээ Хэнтийд гэр бүл болсон байдаг. Малтай ажиллаж байсан Л.Амгалан хүнтэй ажиллах болж улс төрийн гараагаа тус аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн зааварлагчаар эхэлжээ. Анхны бизнесээ Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд ТҮЦ ажилуулснаар эхэлсэн. Улмаар нөхөр хүүхдийн хамт хотод шилжин ирж дараа нь нөхөр Хишигдэлгэр нь цус харвасны дараагаар хоёр тийш болж салсан. 1990-ээд оны эхээр бусдын адилаар Бээжин-Москва руу ганзагын наймаанд явж эхэлсэн байна. Энэ үедээ хоёр дахь нөхөр буюу арван жилийн найз Дугаржавтай гэр бүл болжээ. Дугаржав нь Нийслэлийн Засаг дарга, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралттай дотнын найз нөхөд, нэг ангийн хоёр, Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Хэнтийд МАХН-ын хороонд зааварлагч, эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж байсан Л.Амгалан

Avatar

2012-03-17 202.179.20.238

ааааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж