
Аль-Кайдагийн толгойлогч нуугдаж байсан байшинг бөмбөгдсөний дараа дээрх тушаалын тухай бичиг баримтууд байшингаас олдсон байна. Бин Ладений үзэж байснаар Б.Обамаг хөнөөсний дараа АНУ-ыг Жо Байден удирдах бөгөөд тэрээр ерөнхийлөгчийн албанд очих туршлага дутуу учир нэгдсэн улс хямралд орно гэж баримтуудад бичсэн байжээ. Мөн Дэвид Петрэусийн үхэл Афганистаны дайны байдлыг өөрчилнө гэж Бин Ладен үзэж байжээ.
Харин Обамагийн засаг захиргаанаас Ерөнхийлөгчийн амь насанд халдах гэсэн төлөвлөгөө бодит байдлаар хэзээ ч гарч байгаагүй гэж мэдэгдсэн байна. Сонинд мөн Бин Ладений байшингаас олдсон зарим бичиг баримтыг ойрын үед нийтэлнэ гэж бичжээ.
Н.ТУНГАЛАГ