Гайхалтай тамирчин бүсгүй дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчлэн тогтоож байсан юм. Багадаа уран сайхны гимнастикаар хичээллэхийг мөрөөддөг байсан охин тулгуурт харайлтаар эмэгтэй хүнд ахадсан амжилт гаргасан билээ. Тэр сэтгүүлчид өөрийн нулимс болон сэтгэл хөдлөлөө үзэгчдээс нуухыг хичээдэг. Учир нь түүний нулимсыг зөвхөн өөрөө болон ойр дотныхон нь харсан нь дээр гэж тэр боддог гэнэ.
Хэсэг хугацаанд тулгуурт харайлтын спортоо орхиод байсан Елена дөнгөж хоёр сар бэлтгэл хийснийхээ дараа ДАШТ-нд оролцох уу, болих уу гэж бодсон байна. Одоо бол өөрийгөө дахин төрсөн мэт баяртай, хүч чадалтай байгаа гэж бүсгүй хэлжээ. Спортын орчноос өөр газар бол өөрийгөө жирийн л хоол хийх дуртай, бусдыг халамжлан хайрлах сэтгэлтэй эмэгтэй хэмээн тодорхойлсон аж.
Түүний шүтэн бишрэгчид Бээжингийн Олимпийн дараа түүнийг нөхөрт гарах байх гэж хүлээж байсан гэсэн сэтгүүлчийн асуултад Елена спорт түүний хувьд чухал байна. Хувийн амьдралаа зохиох гэж яарахгүй байна гэжээ.
Тэрээр ном унших дуртай бөгөөд кино үзэж байхдаа уйлдаг нэгэн аж. Алла Пугачевагийн дууг сонсох дуртай бөгөөд харин одоо хүртэл Пугачевагийн концертийг үзэх зав гаргаж амжаагүй яваа юм. Бүсгүй бэлэг авахаасаа илүү хэн нэгэнд бэлэг өгч баярлуулах дуртай бөгөөд ойр дотныхон нь Лена одоо юу ч бэлэглэх хэрэггүй гэж хэлдэг болжээ.
Ярилцлагын үеэр Елена өөрийн ойр дотныхон, дасгалжуулагч болон шүтэн бишрэгчиддээ их баярлаж явдгаа илэрхийлсэн бөгөөд хэрэв түүнийг хөгжөөн дэмжих үзэгчид байгаагүй бол өнөөдрийнх шигээ аз жаргалтай байж чадахгүй байсан гэжээ.