“Коста Конкордиа”-д хулгай нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

“Коста Конкордиа”-д хулгай нүүрлэжээ

"Коста Конкордиа" хөлөг онгоцны хонх алга болжээ. Хөлгийг хамгаалалтад авсан, эргийн харуулууд байнга эргэж тойрч байхад хонх алга болсон явдал компанийнхны гайхамшгийг барж байгаа аж. Хонх усны гадаргуугаас найман метрийн гүнд байсан, хэдэн арван килограмм хүнд тул түүнийг нэг хүн хулгайлсан байж яагаад ч таарахгүй аж. Тиймээс хамгаалалтад гарч байсан хүмүүсийг уг хэрэгт сэжиглээд байгаа юм байна.

"Коста Конкордиа" хөлөг онгоц нь 4200 зорчигчтойгоор аялж яваад осолдсон бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр 13 хүн амь үрэгдэж, 20 хүн сураггүй болсонд тооцогдож байгаа юм. Хөлгийн ахмад Франческо Скеттиног дүрэм зөрчин, төлөвлөгдөөгүй маршрутаар орж хөлөг онгоцоо гүехэн газраар явуулсан гэсэн хэргээр баривчлаад байгаа билээ.

"Коста Конкордиа" хөлөг онгоцны живсэн газар буюу Италийн Жильо арлын эрэгдээр амралтын өдрүүдэд ирэх жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. The Daily Mail энэ талаар мэдээллээ. Орон нутгийн удирдлагууд арал дээр өвлийн цагаар ийм их жуулчин ирж байхыг өмнө нь хэзээ ч хараагүй гэнэ. Нэгдүгээр сард Жильо аралд амралтын өдрүүдээр дунджаар 100 орчим хүн л ирдэг байсан аж. Тэд 300 метр урт аварга хөлөг онгоцыг фон болгон зургаа татуулж, үзэж сонирхон хэдэн цагийг зарцуулж байжээ. Арлын аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төлөөлөгч Элизабет Нанни харин ашиг орлого нь нэмэгдэж байгаад баярлах биш харин ч эмгэнэлт явдлын гэрч болсон онгоцыг харан зугаацаж байгаа нь буруу гэж үзэж байгаа гэнэ. Тэрбээр дургүй байгаа шалтгаанаа "Энэ бол хүмүүсийн үндсэн араншин гэдгийг би ойлгож байна. Хүмүүс автозам дээр осол гарч хүн үхсэн байвал ихэвчлэн холуур өнгөрдөг шүү дээ. Гэтэл энэ хөлгийн дор сураггүй болсон өчнөөн хүмүүс байгаа. Тэд амь үрэгдсэн нь магад" хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж