Цагийг “явдаг” гэж ярьцгаадаг. Гэхдээ украин гаралтай америк зураач Дмитрий Христенкогийн хувьд цагийг “явуулах” биш бүр “давхиулдаг”. Гэхдээ маш гайхалтай аргаар.
Цагаар янз бүрийн баримал хийдэг хүмүүс байдаг. Харин Дмитрий бол бол цэвэр техник сэтгэлгээтэй нэгэн. Тэгэх тусмаа дандаа мотоциклыг голчилжээ. Төмөр оосор нь дугуйны хаймар, гол механизм нь мотор, түгжээ нь сандал, нүүр нь дугуй, шил нь цонх болдог энэ гайхамшиг бол цаган мотоциклууд.
Дмитрий амьдардаг хотынхоо бүх цагчидтай нөхөрлөдөг. Тэгэж л бүтээлийнхээ түүхий эдийг цуглуулна шүү дээ. Хэдэн цагийн хичээнгүй зүтгэл, цавуу, халив… Үүний үр дүнд хуучин цагнууд тээврийн хэрэгсэл болно.