
Мөн уралдаанд Ставрополь, Краснодар болон Воронеж зэрэг хэд хэдэн мужийн хөдөө аж ахуйн удирдах ажилтнуудыг урихаар төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн жил болсон уралдаанд ОХУ-ын зарим мужуудын 40 гаруй хөдөө аж ахуйн компаниуд оролцсон ажээ.
Зохион байгуулагчдын хэлж байгаагаар тракторын уралдаан нь залуучуудыг хөдөө аж ахуйн ажилд сонирхолтой болгохоос гадна механикийн мэргэжлийг сурталчлах зорилготой гэнэ. Дашрамд хамгийн анхны тракторын уралдааныг Ростов мужид 2002 онд зохиож байжээ.
Н.ТУНГАЛАГ