Жүжигчин Жорж Клуни гурав цаг хоригджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Жүжигчин Жорж Клуни гурав цаг хоригджээ

Холливудын од жүжигчин Жорж Клуни гурав цаг орчим баривчлагдсаны дараа 100 ам.долларын торгууль төлөөд суллагдсан талаар ВВС мэдээллээ.

Жүжигчин баасан гаригт Вашингтон хотод Өмнөд Суданы элчингийн гадаа болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон учир ийнхүү саатуулагдсан байна. Жагсагчид Судан улсад өгөх хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авахгүй гэсэн Суданы Ерөнхийлөгч Омар ал-Баширийг эсэргүүцэн жагссан юм.

Одоо 50 настай Жорж Клуни өөрийн эцэг Ник Клунитай хамт жагсаалд оролцож явсан гэнэ. Энэ баривчилгаа нь түүний амьдралд тохиолдож байгаа хамгийн анхны тохиолдол бөгөөд жүжигчин мөн эцсийнх байх гэж найдаж байна гэж хошигносон ажээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж