
Судалгаагаар Лондон хотын цагдаа нарын 64 хувь нь хэт тарган байгаа юм. Хэрвээ тэд биеийн байдалдаа анхаарал тавьж, шалгалтандаа тэнцэхгүй бол жилд цалингийнхаа найман хувь буюу гурван мянган фунт хүртэл цалингаа хасуулж магадгүй болоод байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагуудын төсвийг 20 хүртэл хувиар танаж, тарган цагдаа нарын ажлаас халж магадгүй аж.
Их Британийн Засгийн Газрын тайланд энэ бүх тооцоог хийсэн бөгөөд тэтгэвэрт гарах насыг нэмж, тэтгэврийн зардлыг цагдаа нарын бие бялдрын бэлтгэлд зарцуулах талаар ч бичсэн гэнэ. Харин цагдаагийн үйлдвэрчний эвлэл энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа бөгөөд Засгийн Газрын шийдвэрүүд тодорхойгүй, байнга өөрчлөгдөж байгааг шүүмжилсэн байна.