Дэлхийн хувцас загварын нэг том нийслэл дэхь нэр хүндтэй загварын агентлагаас гадна Токиод загвар өмсөж, олон ч брэндийн нүүр царай болж эх орноороо барахгүй дэлхийн дэвжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түүний аав манай урдаа барих чекистүүдийн нэг генерал Өдгөө ЦЕГ-ын даргааар ажиллаж буй ноён Д.Сандаг-Очир амин хайртай охиндоо шаггүй өндөр боловсрол эзэмшүүлсэн нь эцэг хүний холын ухаан биз. Америкт загвар өмсөхийн зэрэгцээ бизнесийн удирдлагаар бакалаврын боловсрол эзэмшсэн тэрээр өдгөө эх орондоо суурьшсан төдийгүй хувийн бизнес эрхлэн хажуугаар нь хуулийн чиглэлээр суралцаж байгаа аж. Зартай хуульч эцгийнхээ шийрийг хатаахаар тэр шийдсэн бололтой. Загвар өмсөгчийн хадам аав нь мөн л генерал. Тэрээр ТЕГ-ын дарга асан генерал Сандагийн хүү Амардөлгөөн хэмээх залуутай хуримаа хийсэн нь хоёр генералын хүүхэд суулаа хэмээн хэсэгтээ л шуугиулж байв.
Титэмгүй л болохоос топын зиндаанд аль хэдийнэ хүрсэн түүнийг загварынхан нь азтай бүсгүй хэмээн онцлох. Багаас дуртай урлагийн салбартаа хүч үзэж, боловсролын өндрийг эзэмшиж, генералын хүүтэй суусан гээд илүүрхэх юм түүнд бишгүй байдаг бололтой. Хувийн бизнесээ эрхэлж, хуулийн чиглэлээр суралцдаг.