Фрида Калогийн эмгэнэл ба сэргэн мандалт

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Фрида Калогийн эмгэнэл ба сэргэн мандалт

Мексикийн зураач бүсгүй Фрида Кало сюрреализмын мастер гэдгээрээ, мөн нэртэй зураач Диего риверагийн эхнэр гэдгээрээ, ер бусын амьдралтай байснаараа ч дэлхийд алдартай.

Тэрээр Германаас гаралтай жүүд гэрэл зурагчны гэр бүлд 1907 онд төржээ. Америкийн уугуул ээжийнхээ испани зан төрхийг өвлөсөн түүний амьсгал хураах хүртэл нь үргэлжилсэн амьдралын ээдрээ зургаан настайгаас нь эхэлжээ. Саа өвчинд дайруулсан охины баруун хөл нь зүүнээсээ богино, нарийн болж хатангиршжээ. Кало насан туршдаа урт банзал өмсч, урт богино хөлөө нуудаг байв. Арван тавтайдаа анагаах ухаан судлахаар Үндэсний бэлтгэл сургуульд элсчээ. уг сургуулийн 2000 сурагчийн дөнгөж 35 нь охид байв. тэрээр амжилтанд хүрэхийн тулд бусад найман сурагчийн хамт “Каучучас” бүлэг байгуулж, лидер нь болсон байна. Дөнгөж 18 настай цэл залуухан бүсгүй 1925 оны есдүгээр сарын 17-нд аймшигтай осолд өртсөн юм. трамвайны цахилгаан шугаманд холбогддог төхөөрөмж хэмхэрч ойчиход салж унасан төмөр саваа Фридагийн гэдсийг цоолж, сүүжний ясыг нь үйрүүлжээ. Нурууны яс нь гурван газраар, дунд чөмөг ба баруун хөл нь 11 газраар хугарсан байв. Эмч нар түүнийг амьдрах найдваргүй гэлцэж байсан гэдэг. тэр цагаас хойш Фрида хөдөлгөөнгүй хэвтэх урт удаан зовлонгоор гэсгээгдсэн юм. Энэ л үед тэр эцгээсээ будаг, бийр гуйсан гэдэг. Хэвтэж байхдаа зурж болох тийм төхөөрөмжийг Фридад гэрийнхэн нь бэлтгэж өглөө. Мөн орных нь дээр толь хадаж өгсөн байлаа. Ийнхүү Фрида өөрийгөө зурж эхэлжээ. “Би ихэнх цагийг ганцаар өнгөрүүлж байсан болохоор өөрийгөө зурж байлаа. Миний бүхнээс илүүтэй мэдэх сэдэв би өөрөө л юм даа” гэж тэр хожмоо дурссан байна. Хэвтэрт байсан он жилүүдэд тэр уран зурагт нэг мөр татагдан орсон гэдэг. Явж сурсан хойноо тэрбээр уран зургийн урланд хичээл заалгаж, 1928 онд коммунист намын гишүүн болжээ. түүний бүтээлийг коммунист зураач Диего ривера ихээхэн үнэлсэн юм.

Зургаас гадна бүсгүйн гоо үзэсгэлэнг тэр биширчээ. Фрида 22 насандаа буюу 1929 онд түүний эхнэр болов. Гэр бүлийн амьдрал нь буцалж, цаг үргэлж хамтдаа байгаагүй ч тэднийг тус тусад нь харж байсангүй. тэдний энэ харилцааг эртний нэгэн мэргэний үгээр тодорхойлж болно. “Чамтай ч, чамгүйгээр ч амьдрах аргагүй”. Хорин насны зөрүүтэй тэднийг урлагаас гадна коммунист үзэл санаа нь нэгтгэж байсан юм. Өнгөрсөн зууны гучаад онуудад Фрида аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орон АНу-д нөхрийнхөө хамт хэсэг хугацаанд амьдарсан нь үндэсний ялгааг улам эмзгээр мэдрэх мэдрэмж төрүүлжээ. тэр цагаас Фрида үндэсний гар урлалын бүтээл цуглуулж, мексик хувцсаар гоёх болсон байна. Парист 1939 онд үзэсгэлэнгээ гаргасан нь түүний эх оронч сэтгэлийг улам хөгжүүлсэнгэлцдэг. Нэг зургийг нь Луврын музей худалдан авав. Дөчөөдонуудад түүний бүтээл хэд, хэдэн томоохон үзэсгэлэндтавигдсан байлаа. оросын хувьсгалч Лев троцкийг Мексикт амьдарч байхадКало түүнтэй романтик харьцаатай байсан тухай домог яриаих байдаг. Фрида амьдралд дуртайдаа л амьдарч ирсэн нэгэн.тэр чанар нь ч эрчүүдийг татах увидасыг түүнд өгсөн юм.тэрээр цэнгэл наадамд дуртай боловч нурууны гэмтэл ньзовлон нэмсээр. Үе үе эмнэлэгт хэвтэж, тусгай корсет өмсөнө.1950 онд нуруунд нь долоон удаа мэс засал хийж, есөн сарыгтэр орондоо хэвтэж өнгөрүүлэв. Үүний дараа тэр зөвхөнтахир дутуу хүмүүсийн тэргэнцэртэйгээр хөдлөх болжээ.

1952 онд баруун хөлөө өвдгөөр нь тайруулав. Дараагийн жил нь тэр ахин үзэсгэлэн гаргасан юм. Фридагийн өөрийн хөрөгт инээсэн дүр нэгээхэн ч үгүй. Хэтэрхий тогтуун, гашуудсан гэмээр төрх, нийлж ургасан хөмсөг, мэдрэмжтэй жимийсэн уруулын дээрх үл ялиг сахал… түүний зургийн утга агуулга нь дэвсгэр, хажууд нь ширхэглэн гаргасан дүрсэнд оршдог. тэдгээрийн бэлгэдэл нь үндэсний түүх, соёл, домог үлгэрт тулгуурлана. Дөнгөж 47 насныхаа ойг тэмдэглэснээс долоо хоногийн дараа буюу 1954 оны долдугаар сарын 13-нд Фрида хатгаа тусан өөд болжээ. Фридаг Диего риверагийн хамт Мексикийн ерөнхийлөгч Ласаро Карденас, нэр алдартай зураач уран бүтээлчид, зохиолчид, энгийн ард олон сүүлчийн замд нь үдэв. Фрида Калогийн “Цэнхэр байшин” 1955 оноос түүний дурсгалын музей болсон түүхтэй.

Ш.МЯГМАРСАМБУУ

Эх сурвалж: http://toimsetguul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж