Хятад Airbus-ийг нээнтэглэв

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Хятад Airbus-ийг нээнтэглэв

Хятадын засгийн газар Европын Холбоо нүүрсхүчлийн хийн татвар авах болсныг эсэргүүцэн хятад компаниудын худалдан авахаар зэхсэн Airbus-ийн онгоцонд хориг тавилаа. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс ЕХ цаг уурын өөрчлөлтэй тэмцэх зорилгоор агаарт хүлэмжийн хий цацагчдаас мөнгө хурааж эхэлсэн юм. ЕХ руу нислэг хийдэг бүх нислэгийн компаниуд үндсэн хаягдлын 85 хувийг төлөхгүй, харин 15 хувийг нь татвараар төлж байгаа юм. Энэ шаардлагаас үүдэн ойролцоогоор 4 000 орчим онгоц татвар төлөх болжээ. Харин Хятадын засгийн газар 10 ширхэг А380 болон 35 ширхэг А330 онгоц худалдан авахаа больж магадгүй байна.

Эх сурвалж: http://toimsetguul.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж