Афган иргэдийг буудсан түрүүчийг шоронд хийв

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Афган иргэдийг буудсан түрүүчийг шоронд хийв

Жирийн афган иргэдийг буудсан АНУ-ын Афганистан дахь цэргийн баазын түрүүч Роберт Бейлсийг Канзас мужийн шоронд хорьсон талаар өнөөдөр ИТАР-ТАСС бичлээ. Түрүүчийг одоогоор ганцаарчлан хорьж байгаа гэж АНУ-ын Батлан Хамгаалах Яамны албаныхан мэдэгджээ. 38 настай түрүүч Роберт Бейлсийг АНУ-д авчирахаас өмнө Кувейтын цэргийн баазад тусгай хяналтын дор хорьж байсан юм.
Р. Бейлс 2011 онд дөрвөн жилийн хугацаанд Афганистанд ажиллахаар ирсэн ажээ. Тэрээр тосгоны оршин суугчид руу гал нээхээсээ өмнө зэвсэгт ажиллагаанд оролцож байсан талаар хэвлэл мэдээллээр бичиж байна.

Түүний өмгөөлөгч Жон Генри Браун “Р.Бейлс Иракт дайтаж байхдаа тархи, гавлын ясандаа гэмтэл авч байсан байна. Афганистанд болсон явдал нь түүнд цаазын ял оноох хэмжээний гэмт хэрэг биш байж болох талтай гээд хүнд гэмтэл авч байсан түрүүчийг дахин халуун цэг рүү илгээсэнд гайхаж байна” гэжээ.

Түрүүч Р.Бейлсийг шүүх ажиллагаа хэдэн долоо үргэлжилсний дараа шүүхийн шийдвэр албан ёсоор гарах юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж