Статистикийн хорооны ажилчид ийнхүү таних тэмдэгтэй болсон нь ихээхэн ач холбогдолтой гэнэ. Учир нь сар бүрийн өрхийн нийгмийн, эдийн засгийн үзүүлэлтүүдийг үнэн бодитоор, айл өрх, албан байгууллагаас авахын тулд тухайн газрын ямар нэгэн аюулгүй байдал болоод, хувийн нууцын зэрэглэлд хамаарах асуудлыг хөнддөг ажээ. Тиймээс одоо улсын мэдээллийн санд бүртгүүлэх шаардлагатай мэдээллийг өгөхдөө таних тэмдэгтэй судалгааны ажилтнуудад ямар нэгэн чирэгдэл үзүүлэхгүй үнэн бодитоор өгч байхыг албаныхны зүгээс уриалж байна.
Монгол Улсын үндэсний Статистикийн хороо энэхүү үзүүлэлтүүдийг гаргахын тулд сард төлөөлөл болгон 1070 өрхийг хамруулдаг байна. Улсын хэмжээнд нийт 108 судалгааны ажилтан байдгаас 25 ахлагч, 80 судлаач байдаг гэнэ. Үүнээс нийслэлд 4 ахлагч, 34 судлаач ажилладаг ажээ. Монгол Улс 1966 оноос хойш өрхийн орлого, зардлын тухай судалгааг хийж байсан бөгөөд 2007 оноос хойш ард иргэдийн амьжиргааны түвшний түүвэр судалгаатай нэгтгэж гаргадаг болсон байна. Харин одоогийн байдлаар өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа гэсэн чиглэлээр судалгааг явуулж байна.