Сонгогчдын нэрсийн жагсаалт гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.17-нд нийтлэгдсэн

Сонгогчдын нэрсийн жагсаалт гарлаа

Улсын бүртгэлийн ерөнхий газраас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна” гэж заасны дагуу сонгуулийн насны иргэдийн мэдээллийг өөрийн байгууллагын “www.burtgel.mn”, www.registrationmongolia.com” цахим хуудсанд байршуулж, иргэн бүрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжийг хангажээ. Өчигдөр оройны байдлаар мэдээлэл гараагүй байсан бөгөөд АН-ын бүлгээс албан ёсны мэдэгдэл хийсэний дараа мэдээлэл дээрх хоёр сайтад тавигдсан байна.

Б.Тогтох
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж