
Улсын бүртгэлийн ерөнхий газраас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон энэ хуулийн 13.1-д заасны дагуу байгуулсан хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг сонгуулийн жилийн гуравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө сонгууль дуустал өөрийн цахим хуудаст байрлуулна” гэж заасны дагуу сонгуулийн насны иргэдийн мэдээллийг өөрийн байгууллагын “
www.burtgel.mn”,
www.registrationmongolia.com” цахим хуудсанд байршуулж, иргэн бүрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжийг хангажээ. Өчигдөр оройны байдлаар мэдээлэл гараагүй байсан бөгөөд АН-ын бүлгээс албан ёсны мэдэгдэл хийсэний дараа мэдээлэл дээрх хоёр сайтад тавигдсан байна.
Б.Тогтох