
Хэрэглэгчдийн эрэлт ихэсч байгаатай холбоотой АНУ дахь нарны эрчим хүчний үйлдвэрлэл ч эрс нэмэгдэж байгаа аж. Дэлхийн нарны эрчим хүч үйлдвэрлэх зах зээлд тус улс дөнгөж долоон хувь эзэлдэг хэдий ч 2016 он болоход энэ нь хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа тухай шинжээчид мэдээлжээ.
Улмаар ирээдүйд тус улсад нарын эрчим хүчний эрэлт нэмэгдэх бөгөөд 2012 онд рекорд эвдэх магадлал өндөр байна.
"Монголын мэдээ" сонин