2012 оны 03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байна. Даралт өдөртөө өснө.
цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн төв хэсгээр, 21-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 19-нөөс дулаарч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.