Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтарна

Япон Улсын Сэргээгдэх эрчим хүчний сангаас “Сэргээгдэх эрчим хүчний шинэ чиг хандлага” сэдэвт олон улсын хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Өнгөрсөн онд Японд болсон цунами, Фүкүшимагийн атомын цахилгаан станцад гарсан ослын нэг жилийн ойн босгон дээр зохион байгуулагдсан энэхүү хурал нь Япон Улсын сэргээгдэх эрчим хүчний талаар барих бодлогыг шинэчлэх болон бүсийн хэмжээнд энэ салбарын хөгжлийг хамтын хүчин чармайлтаар дэмжих зорилготой байв.  Тус хуралд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан болон “Ньюком” групын Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нар оролцож, Япон Улсын сэргээгдэх эрчим хүчний сан болон Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нар 2012 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын нар, салхинаас гаргаж авсан эрчим хүчийг Японд хүргэх хэтийн зорилготой юм.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж