Ядуусын хорооллын охин Холливудын одтой

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Ядуусын хорооллын охин Холливудын одтой

“Ядуусын хорооллын саятан” нэртэй Энэтхэг кино 2009 оны “Оскар”-аас найман төрөлд шагнал хүртэн дэлхий даяар дуулиан тарьж байсан. Уг киноны гол дүрийг бүтээсэн тэр үеийн тарчиг амьдралтай ядуу охин, харин өнөөдөр алдартай жүжигчин болсон Рубина Али амжилтын замаа бас нэг шатаар ахиулах гэж байна. Тэрбээр Холливудын од Энтони Хопкинстой хамтран шинэ кинонд тоглохоор болжээ.

“Ноён Овений хатагтай” нэртэй Уэльсийн язгууртан ноён, энэтхэг бүсгүй хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү киноны зураг авалт ирэх есдүгээр сараас Британи болон Энэтхэгт эхлэх юм. Тэрбээр гэрээндээ гарын үсэг зурсан бөгөөд кинонд тоглосны хөлсөнд 20 мянган паунд авах гэнэ.

Гурван жилийн өмнө дөнгөж найман настай байхдаа Холливудын улаан хивсэн дээгүүр алхан дэлхийн даяар алдаршсан Рубина охины амьдрал өнгөрсөн хугацаанд багагүй зовлонтой байжээ. Түүний ядуу овоохой нь шатсан, бас ах дүү нар нь түүний олсон мөнгийг булаацалдан муудалцсан зэрэг олон таагүй зүйл тохиолдсон тухай охин ярьж байна. Харин одоо охин менежертэй болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж