Энэ оны эхний хоёр сарын байдлаар инфляци улсын хэмжээнд жилийн 12.5, Улаанбаатар хотынх жилийн 13.3 хувьд хүрсэн байна. Улаанбаатар хотын эхний хоёр сарын инфляцийн 58 хувийг мах махан бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байгаа аж. Махны үнэ оны эхнээс 29.6 хувиар өссөн бол шатахууны үнэ 15.6 хувиар өсчээ.
Шатахуун болон махны үнэ цаашид буурах төлөв ажиглагдахгүй байгаа бөгөөд цаашид инфляцийг өсгөх хүлээлтийг бий болгож байгаа гэдгийг Төвбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Жавхлан онцоллоо. Мөн 2012 оны төсвийн тодотгол эдийн засаг дахь илүүдэл эрэлтийг өсгөж, улмаар эрэлтийн төдийгүй нийлүүлэлтийн инфляцийг нэмэгдүүлж байгааг Монголбанк мэдээлж байна.
Бодлогын хүүний энэ өсөлт нь Арилжааны банкуудын зээлийн хүүд нөлөөлөх нь бага гэнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд банкны зээл 70 хувиар өссөн бөгөөд нийт зээл нь банкуудын нийт активын 65 орчим хувьд хүрсэн байна.