Сураггүй болсон охины цогцсыг олжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон охины цогцсыг олжээ

Богд уулын Бага тэнгэрийн аманд байрлалтай “Болор Туул” амралтын газраас 16 настай охин алга болсон явдал хоёр сарын өмнө буюу нэгдүгээр сарын 4-нд гарсан. Алга боллоо гэдэг мэдээллийг авсны дараагаас цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэн хайж самнасан боловч эрэл мухардаад байсан юм. Гэвч урд шөнө охины цогцсыг дээрх амралтын газраас 2.5 км зайтай төмөр замын гарман дор нүхэнд байсныг олжээ. Нүхний амыг булаагүй ил орхисон байсан нь хачирхалтай байгаа аж. Гэхдээ тухайн үед нүхний амыг цасаар дарсан нь одоо хайлсан ч байж болох талтай гэнэ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж