Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурав

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурав

Нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр лхагва гаригт буурсан талаар Ассошиэйтед Пресс бичлээ. Нефтийн үнэ АНУ-ын хар алтны нөөцийн мэдээ нийтлэгдсэний дараа ийнхүү буурсан байна.

Нью-Йоркийн NYMEХ (New York Merchantile Exchange)  бирж дээр Light Sweet Crude Oil баррель нь 1.28 ам.доллараар буурсан бөгөөд дөрөвдүгээр сарын үнэ нь 105.43 ам.доллар болжээ.

Лондоны IСE (InterContinental Exchange Futures) бирж дээр Brent Crude Oil баррель нь 1.25 ам.доллараар буурч, 124.97 ам.доллар болсон байна.

АНУ-ын нефтийн нөөц гуравдугаар сарын 9-нд гаргасан мэдээгээр 1.8 сая баррелиэр нэмэгдсэн бөгөөд 347,5 сая болсон ажээ. Харин Bloomberg агентлагийн шинжээчид нөөцийг 1.6 сая баррелиэр нэмэгдэнэ гэж тооцоолж байсан юм.

Харин тус улсын бензиний нөөц 1.4 сая баррелиэр буурч, 228.1 сая баррель болсон байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж