Төрийн аудитын Азийн сэтгүүл нь 45 орны төрийн аудитын байгууллагыг эгнээндээ багтаасан АСОСАИ (Аудитын дээд байгууллагуудын Азийн байгууллага)-н албан ёсны сэтгүүл юм. Сэтгүүлийн чанар, нэр хүндийг дээшлүүлэх үүднээс 1997 онд АСОСАИ-н сэтгүүлийн шагналыг бий болгож, гурван жилд нэг удаа АСОСАИ-н чуулганы үеэр гардуулдаг болсон байна. Тус шагналыг өмнө нь Австрали, Энэтхэг, Өмнөд Солонгос, Пакистаны төрийн аудитын байгууллага хүртэж байжээ. Энэ удаагийн шагналын эзнийг Филиппин, Шри Ланка, Энэтхэгийн төрийн аудитын байгууллагын дарга нараас бүрдсэн редакцийн зөвлөл сонгон шалгаруулсан бөгөөд ингэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүдийг мэдлэгт оруулсан хувь нэмэр, хөндсөн асуудал, хамарсан хүрээ, учир холбогдол, үг хэллэг, илэрхийлэл, судалгаа хийгдсэн байдал, шинэ санаа, үзэл баримтлал, уян хатан байдал, тайлбарлал зэрэг шалгуураар шүүжээ.
Түүнд энэ шагналыг 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Энэтхэгийн Жайпур хотноо АСОСАИ-н 12 дугаар чуулган дээр АСОСАИ-н дарга, Пакистаны Ерөнхий аудитор ноён Мухаммад Ахтар Буланд Рана гардуулан өгсөн байна.
Б.Батбаярын шагнал хүртсэн өгүүллийг http://www.asosai.org/system/upload_file/function/_20110311164802.pdf холбоосоор орж унших боломжтой.