Удахгүй болох цэргийн баярын тохиолдуулан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Тэнгэрийн хүү” жүжгийг дахин тоглох гэж байна.
Энэ сарын 18-ний 17.00 цагт “Тэнгэрийн хүү” жүжгийг тоглох юм. “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатарын найруулж, жүжгийн ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од нар ажилласан байна. Харин жүжгийн гол дүр Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нар тогложээ.
М.Урин