Парисын хөрөнгө оруулалтын агентлаг болон зөвлөгч компанийн гаргасан мэдээгээр Их Британийн нийслэл нь гадаадын хөрөнгө оруулалтад хамгийн таатай нөхцөлтэй хот юм. Харин энэ мэдээгээр хүн ам ихтэй мегаполисуудыг тааламжтайд тооцоогүй байна. Бразил, ОХУ, Энэтхэг болон Хятад зэрэг орнуудын томоохон хотууд томоохон хөрөнгө оруулалтын дөрөвний нэгийг авдаг гэж мэдээнд бичжээ.
Жагсаалтын хоёрдугаарт болон гуравдугаарт Хятадын санхүүгийн төвүүд Шанхай болон Хонгконг хотууд орлоо. Бразилийн Сан-Паулу дөрөвдүгээрт орсон учир нь сүүлийн хоёр жилд энэ хотын хөрөнгө оруулалт 160 хувиар өссөн юм. Тавдугаарт Нью-Йорк хот оржээ. Харин ОХУ-ын нийслэл энэ жагсаалтын наймдугаарт бичигдсэн ажээ.
Харин Азийн томоохон эдийн засагтай Япон болон Өмнөд Солонгос улсууд өнгөрсөн онд жагсаалтыг тэргүүлж байсан байраа алдсан байна.