Харри Поттерийн зохиолч шинэ номоо эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Харри Поттерийн зохиолч шинэ номоо эхэлжээ

Шидтэний цуврал номоор нэрд гарсан зохиолч эмэгтэй Жоан Роулинг “Харри Поттер”-оос огт өөр ном бичиж эхэлсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв.

Энэ шинэ ном нь насанд хүрэгчдэд зориулагдаж байгаа бөгөөд зохиолч энэ номоо бичиж эхэлсэндээ ихэд баяртай байгаа гэнэ. Гэхдээ номынхоо нэр болон агуулгаа Жоан Роулинг ихэд нууцалж байна. Зохиолч шинэ номоо гаргахаар томоохон компаниудтай гэрээ хийсэн бөгөөд шинэ хамтрагчидтай болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж. Роулинг шинэ номынхоо бичсэн хуудсыг харах бүрдээ Харри Поттероос огт өөр байгаад нь шинэ мэдрэмж авдаг болсон гэжээ.

Харри Поттерийг бичих үедээ Их Британийн “Блумсбери” болон зарим орны компаниудтай гэрээ хийж байжээ. 1997 оноос 2007 оны хооронд Харри Поттер ном 450 сая хувиар борлогдсон бөгөөд кино прокатаас 7.7 тэрбум ам.долларын орлого олсон юм. Энэ амжилтаараа Жоан Роулинг утга зохиолын салбараас төрсөн анхны тэрбумтан болсон билээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж