Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын шийдвэрээр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Онцгой комиссын бүрэлдэхүүн, хороодын Засаг дарга нар, томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын гамшгаас хамгаалах штабын дарга нарт сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь 2009 оны Засгийн газрын 157-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого”, “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор баталсан Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах журам, Засгийн газрын 2011 оны 340-р тогтоолоор батлагдсан Хүч хэрэгслийг дайчлан гаргах журам, Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журмуудыг хэрэгжүүлэх, болзошгүй гамшгийн үед аврагчдыг ирэхээс өмнө иргэд өөрсдийгөө болон бусдыг аврах дадлага туршлагатай болгоход чиглэснээрээ онцлог байлаа.