Сонгуулийн хуулийг энэ сарын 28-нд хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг энэ сарын 28-нд хэлэлцэнэ

Хэсэг иргэн УИХ-ын сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа билээ. Тэгвэл Цэц дунд суудлаараа энэ сарын 28-нд хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Гомдол гаргасан иргэд  УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандат дээр нэр дэвшигчид мажоритариар өрсөлдөж ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авбал пропорциональ хэсэг рүү гулсч сонгогдсонд тооцогдож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзжээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж