Хэсэг иргэн УИХ-ын сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа билээ. Тэгвэл Цэц дунд суудлаараа энэ сарын 28-нд хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр болсон байна. Гомдол гаргасан иргэд УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандат дээр нэр дэвшигчид мажоритариар өрсөлдөж ялагдсан ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авбал пропорциональ хэсэг рүү гулсч сонгогдсонд тооцогдож болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн байна гэж үзжээ.
Д.ОЮУН