“Бие хамгаалагч”-тай хамт Уитниг дурсана

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

“Бие хамгаалагч”-тай хамт Уитниг дурсана

Энэ сарын 28-нд Америкийн 400 гаруй кино театрт “Бие хамгаалагч” киног гаргана. Уг киноны сүлд дуу “Чамайгаа би үүрд хайрлана” дууг болоод энэ дууг дуулсан Уитни Хьюстоныг ийнхүү дурсах юм. Түүнчлэн 1992 онд бүтээгдсэн “Бие хамгаалагч” киноны 20 жилийн ойг давхар тэмдэглэнэ.

Кэвин Костнер, Уитни Хьюстон нарын гол дүрд нь тоглосон уг кино тухайн үедээ дэлхий даяар 410 сая ам.долларын ашиг олж, кинонд дуулагдсан Хьюстоны дуунуудын цомог Америкт гэхэд 12 сая хувь  борлогдож байсан түүхтэй.

Дуучин Уитни Хьюстон өнгөрсөн сард Лос-Анжелесийн “Беверли Хилтон” зочид буудлын өрөөнд нас барсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж