УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон тус байнгын хороонд харьяалагддаг гишүүд өнөөдөр 15.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Тус байнгын хорооны хувьд УИХ-ын намрын чуулганы хугацаанд хэчнээн хууль, УИХ-ын тогтоол, шийдвэрийн төсөл хэлэлцэн УИХ-аар батлуулсан талаар тайлангаа тавих гэж буй нь энэ юм. Дашрамд сануулахад, тус байнгын хорооны хувьд Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг намрын чуулганаар батлуулсан байдаг бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар батлуулсан билээ. Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийн үйлчлэх хугацааг ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжихээр УИХ-аас зааж өгсөн байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэхүү хугацаанд хориг тавьснаар үйлчлэх хугацааг урагшлуулж тавдугаар сарын 1-н болгож ээлжит бус чуулганаар баталсан юм.
Г.Дарь