Азтай бас эзтэй өмгөөлөгч

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Азтай бас эзтэй өмгөөлөгч

Ч.Амарболдын өмгөөлөгч О.Ал­тан­гэрэл үйлчлүүлэгчээ аврахын тулд бүх л бололцоогоо дайчилж байна. Тэрбээр мэргэжилдээ шаггүй бөгөөд бас  нэлээд үнэтэй өмгөөлөгч гэгддэг. Гэхдээ тэрбээр одоохондоо жаахан азгүй байх шиг байна. Учир нь Ч.Амрболдын орооцолдсон  энэ хэрэг бол жирийн нэг хэрэг биш. Дөрвөн хүнийг буудан хороосон долоодугаар сарын 1-ний үйл явдал бол  угаасаа л улс төрийн хэрэг. Ийм үед зөвхөн хуулийг баримталж хуулийн хүрээнд өмгөөлөл явуулна гэдэг яах аргагүй чадвар шаардаж таарна. Өмгөөлөгч О.Алтангэрэл улс төрийн бусармаг үйл ажиллагаанаас болж үүссэн хохирлыг тухайн үед үүргээ гүйцэтгэж явсан цагдаа нар хохирох ёсгүй гэсэн байр суурьтайгаар асуу­далд хандаж байгаа. Онож эсвэл алдаж байгаа эсэхийг нь одоогоор хэлэх боломжгүй.  Аль, аль талаасаа улс төрийн акц өрнөж байгаа ийм хэрэг дээр ажиллаж аль ч суманд нь өртөхгүй  явна гэдэг аз уу,  эз үү бас л хэлэхэд эрт. Сонирхуулахад О.Алтангэрэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний шавь. Х.Тэмүүжин цагдаа нарыг хүн буудсан гэдгийг нотлох хатуу бодлоготой. Харин шавь нь буудаагүй гэдгийг нотлох хатуу байр суурьтай. Сонирхуулахад тэр хоёр хоёулаа АН-ын “Нэг ардчилал” фракцийнх. Тиймээс О.Алтангэрэлийн одоогоор азтай бас эзтэй өмгөөлөгч гэвэл яг тохирно. 

Р.САРАНГОО

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж