Элвис Преслийн хөргийг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2012.03.16-нд нийтлэгдсэн

Элвис Преслийн хөргийг дуудлагаар худалдана

Нью-Йоркийн Sotheby’s дуудлага худалдааны газар Энди Уорхол гэдэг зураачийн зурсан рок-н-роллын хаан Элвис Преслийн хөргийг дуудлага худалдаагаар зарах болсноо мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Энэ хөрөг зураг нь “Хоёрдмол Элвис” нэртэй бөгөөд 1963 онд 30-50 сая ам.долларын үнэ хүрч байсан гэж Sotheby’s дуудлага худалдааны газрын хэвлэлийн мэдээнд бичсэн байна.

Зураач Уорхол 1956 онд Элвис Преслиг мандаж байх үед нь түүнийг ковбой гуталтайгаар зурсан ажээ. Элвис Пресли Don"t Be Cruel, Hound Dog болон Love Me Tender дуунуудаараа ихэд алдаршин, зургаан “алтан” дискээ бичүүлж байсан юм.

Уорхол Элвис Преслигийн шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд рок-н-роллын хааны 22 зургийг зурсан байна. Түүний эдгээр зургуудаас ес нь янз бүрийн музейд тавигдсан байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж