Парламентын илтгэлийн уралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Парламентын илтгэлийн уралдаан болж байна

Төрийн ордонд өнөөдөр Монгол Улсын парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан шилдэг илтгэлийн уралдаан болж байна. Тус илтгэлийн уралдааныг хоёр үе шаттайгаар явуулж байна. Эхний үе шатаар илтгэлүүдийг хүлээн авч, найман илтгэлийг шалгаруулсан бол тэдгээрээс шилдгийн шилдгийг нь тодруулах юм. Илтгэлийг нээж, УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж үг хэллээ. Харин илтгэл шалгаруулах үйл ажиллагааг УИХ-ын Тамгын газрын Эрхзүй хууль тогтоомжын газрын дарга Д.Насанжаргал зохион байгуулж явуулж байна. Шалгаруулалтанд оролцож байгаа илтгэлүүдийг дүгнэх шалгуурыг сонирхоно уу.

  • Илтгэлийн бүтэц
  • Сэдвийн сонголт
  • Томъёолол, онол, практикийн ач холбогдол
  • Дэвшүүлсэн санаа
  • Шинжлэх ухааны арга зүй логик алдаагүй эсэх
  • Эх сурвалж үнэн бодитой байх
  • Хэрэглэсэн судлагааны арга зүй зэрэг талуудыг харгалзан үзэж шилдэг илтгэлийг шалгаруулах аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж